Байгалийн нөөц газрыг дараахь төрөлд хуваана:
1/байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий байгалийн иж бүрдлийн нөөц газар;
2/ховор ховордсон ургамал, амьтныг хамгаалах, тэдгээрийн нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий биологийн нөөц газар;
3/эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилго бүхий байгалийн түүхэн олдворын нөөц газар;
4/газрын өвөрмөц тогтоц, илэрц, тэдгээрийн бүтцийг байгалийн байдлаар нь хадгалах зорилго бүхий геологийн нөөц газар;
5/Мөрөн, гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц газар.
/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/