Jury

Зургадугаар бүлэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 32 дугаар зүйл. Байгаль хамгаалагч зэвсэг хэрэглэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1994-11-15
Мөрдөж эхэлсэн
1995-04-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагчийн хэрэглэх зэвсэг,хэрэгслийн төрөл, тэдгээрийг хэрэглэх журмыг төрийн захиргааны төв байгууллага цагдаагийн төв байгууллагатай зөвшилцөн тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Байгаль хамгаалагч албан үүргээ гүйцэтгэж байх үедээ дараахь тохиолдолд зэвсэг хэрэглэж болно:

1/байгаль хамгаалагчийн амь нас, эрүүл мэндэд гэмт этгээд хохирол учруулж болзошгүй байдал бодитоор бий болсон;

2/байгаль хамгаалагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар зэрлэг амьтан довтолсон.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.