Jury

Дөрөвдүгээр бүлэг. Байгалийн нөөц газар, түүний хамгаалалтын дэглэм

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 21 дүгээр зүйл. Байгалийн нөөц газрын дэглэм

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1994-11-15
Мөрдөж эхэлсэн
1995-04-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Байгалийн нөөц газарт хамгаалалтад авсан байгалийн хэв шинж, тодорхой баялгийн төрх байдал, ургамал, амьтны аймгийн байршил, өсөлт, үржилтэд сөрөг нөлөөгүйгээр аж ахуй эрхлэж болно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, мал аж ахуй эрхлэгч малчин өрхөд өвөлжөө, хаваржааны газар олгох, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.