Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 2¹ дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1994-11-15
Мөрдөж эхэлсэн
1995-04-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.“тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө” гэж тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд болон ойрын хугацааны төлөвлөгөө бүхий баримт бичгийг;
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.“тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсчлэл” гэж дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын байгалийн хэв шинжийг төлөөлөх онцлог, ховор, нэн ховор амьтан, ургамал, түүх, соёлын дурсгалт зүйлийн байршлыг харгалзан тогтоосон өөр өөр хамгаалалтын дэглэм бүхий газар нутгийн хуваарийг.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.