Нийтлэг үндэслэл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль
Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль нь 2006-06-22-нд батлагдсан, 20 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2018-06-21.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2006-06-22
- Мөрдөж эхэлсэн
- 2006-06-22
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- САНХҮҮГИЙН ТҮРЭЭС /ЛИЗИНГ/-ИЙН ТУХАЙ
Оршил
Агуулга
20 зүйлНэгдүгээр бүлэг
7 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлСанхүүгийн түрээсийн тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлСанхүүгийн түрээс, түүний төрөл
- 4 дүгээр зүйлСанхүүгийн дамжуулах түрээс
- 5 дугаар зүйлСанхүүгийн түрээст тавих шаардлага
- 6 дугаар зүйлСанхүүгийн түрээсийн зүйл
- 7 дугаар зүйлСанхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ,түрээсийн төлбөр
Хоёрдугаар бүлэг Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлага
9 зүйл- 8 дугаар зүйлСанхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, агуулга
- 9 дүгээр зүйлТүрээслүүлэгчийн эрх, үүрэг
- 10 дугаар зүйлТүрээслэгчийн эрх, үүрэг
- 11 дүгээр зүйлГуравдагч этгээдийн эрх, үүрэг
- 12 дугаар зүйлТалууд эрх, үүргээ бусдад шилжүүлэх
- 13 дугаар зүйлТалуудын хүлээх хариуцлага
- 14 дүгээр зүйлГэрээний тал дампуурах
- 15 дугаар зүйлТүрээсийн зүйлийг буцаан авах
- 16 дугаар зүйлСанхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болох, гэрээнээс татгалзах
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хууль нь санхүүгийн түрээс /лизинг/-тэй холбогдсон харилцааг зохицуулна.
2 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн тухай хууль тогтоомж
2.1.Санхүүгийн түрээсийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Дампуурлын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Санхүүгийн түрээс, түүний төрөл
3.1."Санхүүгийн түрээс" гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг "анхдагч түрээс" гэж үзнэ.
3.2.Санхүүгийн түрээс нь энэ хуулийн 3.1-д зааснаас гадна дараахь төрөлтэй байж болно:
3.2.1.түрээслүүлэгчийн бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түрээслэгч өөрөө түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж түрээсийн зүйлийг гэрээний дагуу бусдад түрээслүүлэх санхүүгийн "дамжуулах түрээс";
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.2.2.түрээслүүлэгч санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа анхдагч түрээслэгчээс түрээсийн зүйлийг буцаан авч өөр түрээслэгчид түрээслүүлэх санхүүгийн "хоёрдогч түрээс";
3.2.3.санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээсийн зүйл түрээслэгчийн өмчлөлд шилжсэний дараа түрээслэгч түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж гуравдагч этгээдэд буцаан түрээслэх санхүүгийн "эргэх түрээс".
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.