15.1.Түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг дараахь тохиолдолд түрээслэгчээс түр буцаан авах эрхтэй:
15.1.1.түрээслэгч түрээсийн зүйлийг түрээслүүлэгчийн бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.1.2.түрээслэгч түрээсийн зүйлийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан;
15.1.3.түрээслэгч түрээсийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй танилцах боломжийг түрээслүүлэгчид олгоогүй;
15.1.4.түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй;
15.1.5.гэрээнд заасан бусад тохиолдол.
15.2.Түрээслүүлэгч энэ хуулийн 15.1-д заасан нөхцөл арилмагц түрээсийн зүйлийг түрээслэгчид буцаан өгч, гэрээнд заасан эрх, үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх үүрэгтэй.
15.3.Энэ хуулийн 15.2-т заасны дагуу түрээсийн зүйлийг буцааж өгөөгүй бол түрээслэгч түүнээс үүсэх хохирлыг түрээслүүлэгчээс нэхэмжлэх эрхтэй.