Jury

Хоёрдугаар бүлэг. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлага

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль 10 дугаар зүйл. Түрээслэгчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-06-22
Мөрдөж эхэлсэн
2006-06-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө хөлслөгчийн болон дараахь эрх эдэлнэ:

10.1.1.түрээсийн зүйлийг түрээсийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, санхүүгийн түрээсээр үргэлжлүүлэн ашиглах хүсэлт гаргах, эсхүл түрээслүүлэгчид буцаах;

10.1.2.энэ хуулийн 5.1.1-д заасан гэрээ байгуулсан бол үнийг нь тохирсон хугацаанаас өмнө урьдчилан төлж түрээсийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хүсэлтийг түрээслүүлэгчид гаргах;

10.1.3.гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслүүлэгчид гомдлын шаардлага тавихаас өмнө гуравдагч талын учруулсан хохирлыг тухайн этгээдээс нэхэмжлэх;

10.1.4.түрээсийн зүйлийг хүлээн авсан үеэс, харин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж түрээсэлсэн бол үйлдвэрлэл эхэлсний дараа түрээсийн төлбөр төлж эхлэх;

10.1.5.хүлээн авах үед биет байдлын болон эрхийн зөрчилтэй байвал түрээсийн зүйлийг буцаах, эсхүл үнэ төлбөргүйгээр засах, иж бүрэн болгох, түрээсийн төлбөрийг зохих хэмжээгээр бууруулахыг шаардах;

10.1.6.түрээслүүлэгчийн хүлээлгэн өгч байгаа эд хөрөнгө нь түрээсийн зүйл мөн эсэхийг хүлээн авах үедээ шалгаж түрээсийн зүйл биш бол хүлээн авахаас татгалзах;

10.1.7.түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээсийн төлбөр төлөхийг түр зогсоох;

10.1.8.хууль, гэрээнд заасан бусад эрх.

10.2.Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө хөлслөгчийн болон дараахь үүрэг хүлээнэ:

10.2.1.түрээсийн зүйлийг хүлээн авах, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх;

10.2.2.түрээсийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй танилцуулахаар түрээслүүлэгчийг түрээсийн зүйлийн байгаа газарт саадгүй нэвтрүүлэх, гэрээнд тохиролцсон санхүүгийн болон бусад бичиг баримттай танилцуулах;

10.2.3.хууль, гэрээнд заасан бусад үүрэг.

10.3.Энэ хуулийн 10.1.2-т заасан эрхийнхээ дагуу түрээслэгчийн гаргасан хүсэлтэд түрээслүүлэгч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хариу өгнө.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.