Jury

Хоёрдугаар бүлэг. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлага

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль 14 дүгээр зүйл. Гэрээний тал дампуурах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-06-22
Мөрдөж эхэлсэн
2006-06-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Түрээслүүлэгч дампуурч түүний эрх, үүрэг өөр этгээдэд шилжсэн нь санхүүгийн түрээсийн гэрээг цуцлах, өөрчлөхийг шаардах үндэслэл болохгүй.

14.2.Түрээслэгч дампуурсан бол түрээслүүлэгч түрээсийн зүйлийг буцаан авах, эсхүл буцаан авалгүйгээр дампуурсан түрээслэгчийн эд хөрөнгөд үлдээж түрээсийн төлбөрийн үлдсэн хэсгийг Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.

14.3.Түрээсийн зүйлийг дампуурсан түрээслэгчийн эд хөрөнгөд үлдээхээр түрээслүүлэгч шийдвэрлэснээс бусад тохиолдолд тухайн эд хөрөнгийг дампуурсан түрээслэгчийн эд хөрөнгөд тооцох, бүртгэх, албадан тусгаарлах, хураахыг хориглоно.

14.4.Гэрээний тал дампуурахтай холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.