Jury

Гуравдугаар бүлэг. Бусад зүйл

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль 17 дугаар зүйл. Түрээсийн зүйлийн барьцаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-06-22
Мөрдөж эхэлсэн
2006-06-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Түрээслүүлэгч нь түрээслэгчийн бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түрээсийн зүйлийг бусад этгээдтэй байгуулах барьцааны гэрээний зүйл болгон ашиглаж болно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

17.2.Энэ хуулийн 17.1-д заасны дагуу барьцаалагдсан түрээсийн зүйл нь бусдын эзэмшилд шилжсэн бол шилжүүлэн авсан этгээд санхүүгийн түрээсийн гэрээг үргэлжлүүлэх үүрэгтэй.

17.3.Түрээслэгч түрээсийн зүйлийг барьцааны зүйл болгон ашиглахыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.