Jury

Гуравдугаар бүлэг. Бусад зүйл

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль 18 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн баталгаа, даатгал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-06-22
Мөрдөж эхэлсэн
2006-06-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Түрээслүүлэгч гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түрээслэгчээс барьцаа авах, түүнчлэн батлан даалт, банкны болон бусад этгээдийн баталгаа гаргуулж болно.

18.2.Энэ хуулийн 18.1-д заасны дагуу барьцаа авах, батлан даалт, банкны болон бусад этгээдийн баталгаа гаргуулахаар талууд тохиролцсон бол Иргэний хуулийн холбогдох зүйлд заасан нөхцөл, журмыг баримтлан гэрээ байгуулна.

18.3.Талууд тохиролцсоны үндсэн дээр түрээсийн зүйлийг даатгуулж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.