Jury

Нэгдүгээр бүлэг

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль 4 дүгээр зүйл. Санхүүгийн дамжуулах түрээс

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-06-22
Мөрдөж эхэлсэн
2006-06-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Дамжуулах түрээсийн түрээслүүлэгч, түрээслэгч нь энэ хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулж мөн хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

4.2.Анхдагч түрээсийн гэрээг цуцлах буюу түүнээс татгалзсан тохиолдолд дамжуулах түрээсийн гэрээ нэгэн адил дуусгавар болно.

4.3.Түрээсийн гэрээ энэ хуулийн 4.2-т заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болох тохиолдолд дамжуулан түрээслэгч нь анхдагч түрээслүүлэгчтэй тэргүүн ээлжинд гэрээ байгуулах эрхтэй.

4.4.Шүүх анхдагч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд уг гэрээний үндсэн дээр байгуулсан дамжуулах түрээсийн гэрээ нэгэн адил хүчин төгөлдөр бусад тооцогдоно.

4.5.Дамжуулах түрээсийн гэрээний хугацаа анхдагч түрээсийн гэрээний хугацаанаас илүүгүй байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.