Jury

Хоёрдугаар бүлэг. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлага

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль 9 дүгээр зүйл. Түрээслүүлэгчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-06-22
Мөрдөж эхэлсэн
2006-06-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслүүлэгчийн болон дараахь эрх эдэлнэ:

9.1.1.түрээслэгчээс түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хүлээн авах;

9.1.2.түрээслэгч үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

9.1.3.хууль, гэрээнд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг буцаан авах, гэрээг цуцлах, үүнтэй холбогдсон зардлыг түрээслэгчээр нөхөн төлүүлэхээр шаардах;

9.1.4.гэрээнд заасан түрээслэгчийн санхүүгийн баримтыг хүлээн авах, түрээсийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй газар дээр нь танилцах;

9.1.5.хууль, гэрээнд заасан бусад эрх.

9.2.Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслүүлэгчийн болон дараахь үүрэг хүлээнэ:

9.2.1.түрээслэгчийн хүсэлт, захиалгын дагуу түрээсийн зүйлийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авч гэрээнд заасан нөхцөл, хугацаанд түрээслэгчид шилжүүлэх;

9.2.2.гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх буюу түүнээс худалдан авч байгаа зүйлийг санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болгох тухай түүнд мэдэгдэх;

9.2.3.гомдлын шаардлага тавих хугацаа дуусаагүй байхад түрээсийн зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх, эсхүл түрээслэгч солигдох тохиолдолд энэ тухай гуравдагч этгээдэд мэдэгдэх;

9.2.4.түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд заасан бол гэрээний нөхцөлийг зохих ёсоор хангасны дараа тухайн түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд саадгүй шилжүүлэх;

9.2.5.хууль, гэрээнд заасан бусад үүрэг.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.