Jury

Тавдугаар бүлэг. Санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 22 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-11-17
Мөрдөж эхэлсэн
2005-11-17
Эх сурвалжаас татсан
2026-11-02

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.1.Энэ хуулийн 3.1-д заасан санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Хороо олгоно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.2.Бүтцэд нь банк ордог компанийн аливаа хэлбэрийн нэгдлийн бусад оролцогчид зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхдээ Монголбанкны саналыг авна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.3.Хороо энэ хуулийн 22.2-т заасны дагуу зөвшөөрөл олгосон бол хяналтыг Монголбанктай хамтран хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.4.Хороо зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан компанийн толгой компанийн дүрэм, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг шаардан авч, хянан үзэж болно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.5.Санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, бүртгэхтэй холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг энэ хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа тус бүрийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.6.Энэ хуулийн 3.1.9-д заасан үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээд нь Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлж, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.6.1.үйл ажиллагаа явуулах ажлын байр нь тухайн этгээдийн өмчлөлийнх бол үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, түрээсийн байр бол түрээсийн гэрээний баталгаажуулсан хуулбар;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.6.2.хуулийн этгээд бол компанийн дүрмийн баталгаажуулсан хуулбар, тухайн үйл ажиллагааг эрхлэх талаарх хувьцаа эзэмшигчийн шийдвэр;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.6.3.Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан болон тухайн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн талаарх баримт бичиг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.6.4.хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан талаарх баримт бичиг.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.7.Энэ хуулийн 3.1.10-т заасан үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээд нь Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлж, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.7.1.Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан болон тухайн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн талаарх баримт бичиг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.7.2.зуучлалын үйлчилгээний ерөнхий нөхцөл, хөлс, шагналын хэмжээний мэдээлэл;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.7.3.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт хоёроос доошгүй жил ажилласан туршлагатай агент, эсхүл борлуулалтын ажилтныг мэргэшил, арга зүйгээр хангаж ажиллах нэгээс доошгүй брокертой байгаа талаарх мэдээлэл;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.7.4.үйл ажиллагаа явуулах ажлын байр нь тухайн этгээдийн өмчлөлийнх бол үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, түрээсийн байр бол түрээсийн гэрээний баталгаажуулсан хуулбар;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.7.5.эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигч нь Хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан талаарх баримт бичиг.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.8.Энэ хуулийн 3.1.9, 3.1.10-т заасан этгээд нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг болон хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан, энэ хуулийн 22.6, 22.7-д заасан баримт бичгийн бүрдлийг ханган ирүүлсэн тохиолдолд Хороо зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.