Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль нь 2002-11-28-нд батлагдсан, 32 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 11 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-11-28
Мөрдөж эхэлсэн
2002-12-23
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Агуулга

32 зүйл

Хоёрдугаар бүлэг Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх

8 зүйл
  1. 9 дүгээр зүйлАмьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих нийтлэг шаардлага
  2. 10 дугаар зүйлАмьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход тавих шаардлага
  3. 11 дүгээр зүйлАмьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн экспортлоход тавих шаардлага
  4. 12 дугаар зүйлАмьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг дамжуулан өнгөрүүлэхэд тавих шаардлага
  5. 13 дугаар зүйлАмьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэхийг хориглох
  6. 14 дүгээр зүйлАмьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэх үед түр саатуулах
  7. 15 дугаар зүйлУлсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах
  8. 16 дугаар зүйлАмьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх

Зургадугаар бүлэг Эрсдэлийн үнэлгээ, зөвшөөрөгдөх эрсдэл

2 зүйл
  1. 26 дугаар зүйлЭрсдэлийн үнэлгээ хийх
  2. 27 дугаар зүйлЗөвшөөрөгдөх эрсдэлийг тооцох

Долдугаар бүлэг Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

2 зүйл
  1. 28 дугаар зүйлИргэн, хуулийн этгээдийн эрх
  2. 29 дүгээр зүйлИргэн, хуулийн этгээдийн үүрэг

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь олон улсын худалдааны чөлөөт байдлыг дэмжих, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл, шаардлагыг хангуулах, аюулгүй байдлыг баталгаажуулж холбогдох гэрчилгээ олгох, хяналт, шалгалт хийх, улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2 дугаар зүйл. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль тогтоомж

2.1.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Гаалийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.