Jury

Дөрөвдүгээр бүлэг. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль 20 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэлд хийх хорио цээрийн үзлэг, шалгалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-11-28
Мөрдөж эхэлсэн
2002-12-23
Эх сурвалжаас татсан
2026-10-16

20.1.Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх үед дараахь үзлэг шалгалт хийнэ:

20.1.1.энэ хуулийн 19.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх;

20.1.2.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд дагалдах бичиг баримт нь тээврийн хэрэгслийн талаархи мэдээлэлтэй тохирч буй эсэх;

20.1.3.тээврийн хэрэгсэл нь амьтны гоц халдварт болон халдварт өвчний үүсгэгч, ургамлын хорио цээртэй зүйлсээр бохирлогдсон эсэх.

20.2.Хорио цээрийн хяналт, шалгалтын үед амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зөвхөн улсын байцаагчийн хяналтын дор тээврийн хэрэгслээс буулгана.

20.3.Үзлэг шалгалтаар тээврийн хэрэгсэлд хорио цээртэй зүйл илэрвэл дээж авч лабораторийн шинжилгээнд өгнө.

20.4.Үзлэг шалгалт хийх үед тээвэрлэгчийн төлөөлөгчийг байлцуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.