Jury

Зургадугаар бүлэг. Эрсдэлийн үнэлгээ, зөвшөөрөгдөх эрсдэл

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль 27 дугаар зүйл. Зөвшөөрөгдөх эрсдэлийг тооцох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-11-28
Мөрдөж эхэлсэн
2002-12-23
Эх сурвалжаас татсан
2026-10-16

27.1.Эрсдэлийн үнэлгээг энэ хуулийн 26.4-т заасан эрх бүхий албан тушаалтан олон улсын стандарт, удирдамж, зөвлөмжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.4-т заасан эрх бүхий албан тушаалтны дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөгдөх эрсдэлтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний импортыг хүлээн зөвшөөрч импортын мэдэгдэл олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.