Jury

Гуравдугаар бүлэг. Зорчигчийн гар тээш болон илгээмжийн хорио цээрийн хяналт, шалгалт

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль 18 дугаар зүйл. Амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний илгээмжид тавих хорио цээрийн хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-11-28
Мөрдөж эхэлсэн
2002-12-23
Эх сурвалжаас татсан
2026-10-16

18.1.Илгээмжийн үйлчилгээ эрхлэгч байгууллага нь амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бүхий илгээмж ирсэн тухай мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын холбогдох байгууллагад мэдэгдэж үзлэг, шалгалт хийлгэнэ.

18.2.Энэ хуулийн 10.1.1-д заасан нөхцөлийг хангасан, хорио цээрийн анхдагч үзлэгээр ургамлын хорио цээртэй зүйл илрээгүй, гэмтэж муудаагүй түүхий эд, бүтээгдэхүүнийг илгээмжээр хил нэвтрүүлнэ.

18.3.Энэ хуулийн 18.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаагүй илгээмжийг илгээгчид мэдэгдэж буцаах буюу устгах арга хэмжээ авна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.