Jury

Дөрөвдүгээр бүлэг. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль 19 дүгээр зүйл. Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхэд тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-11-28
Мөрдөж эхэлсэн
2002-12-23
Эх сурвалжаас татсан
2026-10-16

19.1.Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь дараахь шаардлагыг хангасан байна:

19.1.1.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал, таатай нөхцөлийг хангасан, халуун, хүйтний хэмийг тохируулах боломжтой байхаар тоноглогдсон байх;

19.1.2.тээвэрлэлтийн өмнө технологийн дагуу цэвэрлэж, ариутгаж халдваргүйжүүлсэн байх;

19.1.3.чингэлэг, хашлагыг нээх үед амьтны хэвтэр, ялгадас, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн асгарахааргүй ачигдсан байх.

19.2.Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхэд тусгайлан тавих шаардлага, тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн өмнөх ариутгал, халдваргүйжүүлэлтийн журмыг гаалийн байгууллага тогтооно.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.