Jury

Зургадугаар бүлэг. Эрсдэлийн үнэлгээ, зөвшөөрөгдөх эрсдэл

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль 26 дугаар зүйл. Эрсдэлийн үнэлгээ хийх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-11-28
Мөрдөж эхэлсэн
2002-12-23
Эх сурвалжаас татсан
2026-10-16

/Энэ зүйлийн гарчигт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.1.Монгол Улсын хүн ам, амьтан, ургамлын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор импортын эрсдэлийн үнэлгээ хийнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

26.2.Эрсдэлийн үнэлгээгээр импортлож буй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнээс дараахь зүйлд учирч болох аюулыг тодорхойлно:
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.2.1.хүн ам, амьтан, ургамлын удмын сан, эрүүл мэндэд;
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

26.2.2.улсын эдийн засагт;

26.2.3.хүрээлэн буй орчинд.

26.3.Эрсдэлийн үнэлгээг дор дурдсан үндэслэлээр хийнэ:
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.3.1.импортын уламжлалт харилцаагүй улс, бүс нутгаас анх удаа мал, амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн Монгол Улсад импортлох бол;

26.3.2.импортын уламжлалт харилцаатай боловч тухайн улсад амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн, хими, физикийн бохирдлын эрсдэл өссөн байж болзошгүй нөхцөлд Монгол Улсад импортлох бол;

26.3.3.хэд хэдэн улсын нутаг дээгүүр дамжуулан тээвэрлэх бол.

26.3.4.импортын мал нь монгол мал, тэдгээрээс гаралтай үүлдрийн малын удмын сан, генетик тогтолцоонд эрсдэл үүсгэж болзошгүй бол.
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

26.4.Эрсдэлийн үнэлгээг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

26.5.Энэ хуулийн 26.4-т заасан эрсдэлийн үнэлгээ хийх журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.