Jury

Долдугаар бүлэг. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль 28 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-11-28
Мөрдөж эхэлсэн
2002-12-23
Эх сурвалжаас татсан
2026-10-16

28.1.Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх, тээвэрлэх иргэн, хуулийн этгээд дараахь эрх эдлэнэ:

28.1.1.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэхтэй холбогдсон хорио цээрийн нөхцөл, шаардлагын талаархи мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.1.2.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх талаар гаргасан хүсэлтийг энэ хуулийн 23.3-д заасан хугацаанд шийдвэрлүүлэх;

28.1.3.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэхийг хориглосон, саатуулсан талаар албан ёсны тайлбар авах;

28.1.4.хорио цээрийн үзлэг, шалгалт, хяналтын талаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.