Jury

Гуравдугаар бүлэг. Зорчигчийн гар тээш болон илгээмжийн хорио цээрийн хяналт, шалгалт

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль 17 дугаар зүйл. Зорчигчийн гар тээшийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-11-28
Мөрдөж эхэлсэн
2002-12-23
Эх сурвалжаас татсан
2026-10-16

17.1.Зорчигчийн хувийн хэрэглээний амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнд шаардлагатай тохиолдолд улсын байцаагч анхдагч үзлэг хийнэ.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан үзлэгийн явцад, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн, амьтны гоц халдварт өвчин гарсан улс, бүс нутгаас гаралтай болох нь тогтоогдсон амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагч энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан арга хэмжээг авна.

17.3.Энэ хуулийн 17.1 дэх хэсэг нь үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнд хамаарахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.