Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль нь 1993-05-06-нд батлагдсан, 43 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 58 огноотой, хамгийн сүүлийнх нь 2025-06-25.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1993-05-06
Мөрдөж эхэлсэн
1993-05-06
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-19
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

Агуулга

43 зүйл

Хоёрдугаар бүлэг Засгийн газрын бүрэн эрх

11 зүйл
  1. 6 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрхийн үндэс, хугацаа
  2. 7 дугаар зүйлХуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх
  3. 8 дугаар зүйлЭдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх талаархи Засгийн газрын бүрэн эрх
  4. 9 дүгээр зүйлНийгмийн хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хүн амын нийгмийн хамгаалалтын талаархи Засгийн газрын бүрэн эрх
  5. 10 дугаар зүйлСалбар, салбар хоорондын болон бүс нутгийн хөгжлийг хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх
  6. 11 дүгээр зүйлХүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаархи Засгийн газрын бүрэн эрх
  7. 12 дугаар зүйлТөрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх талаархи Засгийн газрын бүрэн эрх
  8. 13 дугаар зүйлУлсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх
  9. 14 дүгээр зүйлХүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх талаархи Засгийн газрын бүрэн эрх
  10. 15 дугаар зүйлТөрийн гадаад бодлого хэрэгжүүлэх талаархи Засгийн газрын бүрэн эрх
  11. 16 дугаар зүйлГадаад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах талаархи Засгийн газрын бүрэн эрх

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Засгийн газрын /цаашид "Засгийн газар" гэх/ үйл ажиллагааны зарчим, чиг үүрэг, бүрэн эрх, бүтэц, бүрэлдэхүүн, ажлын зохион байгуулалт, түүнчлэн Засгийн газраас бусад байгууллагатай харилцан ажиллах журмыг тогтоож, зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Засгийн газрын тухай хууль тогтоомж

Засгийн газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3 дугаар зүйл. Засгийн газар, түүний чиг үүрэг

1.Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.

2.Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.