Jury

Тавдугаар бүлэг. Засгийн газраас Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, бусад байгууллагатай харилцах

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль 26 дугаар зүйл. Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1993-05-06
Мөрдөж эхэлсэн
1993-05-06
Эх сурвалжаас татсан
2026-11-19

1.Засгийн газар Улсын Их Хурлын итгэлийг хүлээсэн байвал зохино.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Ерөнхий сайд Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж байгаа асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайд огцорно.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолыг баталсан бол энэ хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлыг дэмжсэнд тооцно. Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх асуудлыг 6 сарын дотор дахин санаачлахгүй.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Улсын Их Хурал өөрт нь итгэл хүлээлгэж байгааг нотолсон болон огцрох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор Засгийн газар уг асуудлыг өөрөө санаачлан авч хэлэлцэхгүй.

5.Засгийн газраас Улсын Их Хуралтай өдөр тутам шууд харилцах асуудлыг Ерөнхий сайд, эсхүл ажил үүргийн хуваарь бүхий Засгийн газрын гишүүн эрхэлнэ.

6.Засгийн газар Улсын Их Хуралд жил бүр үйл ажиллагааныхаа тайланг тавьж, цаг үеийн асуудлаар тогтмол мэдээлэл хийж байна.

7.Засгийн газар Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Улсын Их Хурлаас тогтоосон, эсхүл хуульд заасан хугацаанд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсвийн төслийг хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлнэ.
/Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийн 3 дахь өгүүлбэрийг 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.Засгийн газар хуулийн төсөл, төрийн бодлогын зарчмын бусад асуудлаар Улсын Их Хурлынхаас өөр саналтай байгаа бол Ерөнхий сайд уг саналаа дахин хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд тавьж болох бөгөөд түүнийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж хариу өгнө.

9.Засгийн газар хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Ерөнхий сайд, түүний даалгавраар Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын даргад зохих журмын дагуу өргөн мэдүүлнэ.

10.Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийн өмнө хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон тухайн төслийг хариуцан боловсруулсан Засгийн газрын гишүүний албан ёсны зөвшөөрлийг авсан байна.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

11.Ерөнхий сайд нь Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хууль тогтоомжид заасан журмын дагуу өгөх үүрэгтэй.

/Энэ хэсгийн дугаарт 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр-ийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1995 оны үндсэн чиглэлийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1994 оны үндсэн чиглэлийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 29Хураах
  1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 1996 онд хөгжүүлэх үндсэн чиглэл-ийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 1997 онд хөгжүүлэх үндсэн чиглэл-ийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  10. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2002 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  11. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2000 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  12. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 1998 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  13. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  14. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  15. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  16. Эдийн засаг, нийгмийг 1999 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  17. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  18. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  19. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  20. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  21. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  22. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  23. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт9.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.