Jury

Зургадугаар бүлэг. Засгийн газрын ажлын зохион байгуулалт

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль 32 дугаар зүйл. Засгийн газрын хуралдааны явцыг баримтжуулах, тэдгээрийг ашиглах, хадгалах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1993-05-06
Мөрдөж эхэлсэн
1993-05-06
Эх сурвалжаас татсан
2026-11-19

1.Засгийн газрын хуралдааны явцыг баримтжуулах /гараар болон соронзон хальсанд нэгэн зэрэг бичиж албан ёсны тэмдэглэл хөтлөх/ ажлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар эрхэлнэ.

2.Засгийн газрын хуралдааны явцын тэмдэглэлд хуралдаанд оролцсон гишүүд, тухайн асуудал бүр дээр тэдгээрийн гаргасан санал, шүүмжлэл, түүнчлэн санал хураалтын дүнг заавал тусгаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гарын үсэг зурна.

3.Засгийн газрын хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон бичлэгийг ашиглах, архивт хадгалах журмыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тогтооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.