Jury

Зургадугаар бүлэг. Засгийн газрын ажлын зохион байгуулалт

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль 34 дүгээр зүйл. Ерөнхий сайдын ажлын алба, хэсэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1993-05-06
Мөрдөж эхэлсэн
1993-05-06
Эх сурвалжаас татсан
2026-11-19

1.Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн стратеги, төлөвлөлтийн алба ажиллана.

2.Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвлөгөө авах, шуурхай ажил гүйцэтгүүлэх зөвлөхтэй, ажлын хэсэгтэй байна.

3.Ерөнхий сайдын ажлын хэсгийн орон тооны хязгаар, зардлын төсвийг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн ажилтан Ерөнхий сайдад ажлаа шууд хариуцаж, Хэрэг эрхлэх газарт харьяалагдана.

/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хууль, 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Ерөнхий сайдын ажлын хэсгийн орон тоо, зардлын төсвийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Ерөнхий сайдын ажлын хэсгийн орон тоо, зардлын төсвийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.