Jury

Гуравдугаар бүлэг. Засгийн газар, түүний бүтэц

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль 17 дугаар зүйл. Засгийн газар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1993-05-06
Мөрдөж эхэлсэн
1993-05-06
Эх сурвалжаас татсан
2026-11-19

1.Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрыг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлнэ.

2.Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд гүйцэтгэнэ. Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд нэгэн зэрэг түр эзгүй байх тохиолдолд Ерөнхий сайдын үүрэг болгосноор аль нэг Шадар сайд Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ. Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хууль, 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

3.Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ.

4.Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн.

5.Засгийн газар үйл ажиллагааныхаа тодорхой чиглэлээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар урьдчилан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлтэй байж болно. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Засгийн газар тогтооно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт3

  2. Монгол Улсын Засгийн газрын дэд бүтцийн бүдүүвчийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

    Заалт2

  4. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, төвийн дүрмийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Зөвлөлийг шинэчлэн байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 14Хураах
  1. Яам, газрын удирдлагын орон тоо,бүтцийг тогтоох,зардлын төсвийн хязгаар,цалингийн санг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт4

  2. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт2

  5. Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг батлах, тогтоолд нэмэлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт2

  6. Үндэсний хороо байгуулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  7. Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  8. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.