Jury

Хоёрдугаар бүлэг. Засгийн газрын бүрэн эрх

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль 10 дугаар зүйл. Салбар, салбар хоорондын болон бүс нутгийн хөгжлийг хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1993-05-06
Мөрдөж эхэлсэн
1993-05-06
Эх сурвалжаас татсан
2026-11-19

1.Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоон хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

2.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн нийтлэг зорилтыг шийдвэрлэхэд эдийн засгийн салбаруудын хүч чармайлтыг нэгтгэн чиглүүлж, салбар хоорондын харилцан ажиллагааг зохицуулна.

3.Аймаг, бүс нутгийн харьцангуй жигд хөгжлийг хангах, тэдгээрийн хооронд эдийн засгийн зөв зохистой хэлхээ холбоо тогтоон бэхжүүлэх нийтлэг зарчим, загвар боловсруулан хэрэгжүүлж, энэ талаар нутгийн өөрөө удирдах байгууллагуудад шаардлагатай туслалцаа үзүүлнэ.

4.Орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжийн бие даасан байдлыг улс орны хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын нийтлэг ашиг сонирхолтой уялдуулан зохицуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Нийгмийн үйлчилгээний жишиг норматив батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Увс аймгийн засаг даргын мэдээлэлтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Экспортын орлогыг нэмэгдүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 8Хураах
  1. Ажлын албаны орон тооны хязгаар батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.