Jury

Хоёрдугаар бүлэг. Засгийн газрын бүрэн эрх

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль 11 дүгээр зүйл. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаархи Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1993-05-06
Мөрдөж эхэлсэн
1993-05-06
Эх сурвалжаас татсан
2026-11-19

1.Байгаль, орчныг хамгаалах эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлж, энэ хүрээн дэх Засгийн газрын болон Засгийн газрын бус /олон нийтийн/ байгууллагын үйл ажиллагааг зохицуулна.

2.Байгалийн баялгийг судалж нөөцийн хэмжээ, эдийн засгийн нэгдсэн үнэлгээг тогтоох, хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчны тэнцвэрт байдал болон үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжлийн шүтэлцээг хангах нэгдсэн арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлнэ.

3.Байгалийн тэнцвэрт байдлын хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгоно.

4.Гамшиг болон аюул, орчны ноцтой бохирдолтоос сэргийлэх, тэдгээрээс учирсан хор уршгийг арилгахад улс, олон нийтийн байгууллага, иргэдийн хүчийг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээ авна.

/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Газар, түүний хэвлий, ус, ойн сан, агаар мандал, ургамал, амьтны аймгийг хамгаалах, зүй зохистой ашиглах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

6.Дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горим, дурсгалт болон нөөц газрын хилийн зааг, хамгаалалтын горим тогтоож, биелэлтийг нь зохион байгуулна.

/Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Улсын тусгай хамгаалалттай зарим газрын хилийн цэс, хамгаалалтын горимыг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн хяналтын бүс байгуулах ажлыг зохион байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Агаарын бохирдлын эсрэг авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Зорилт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналтыг сайжруулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 15Хураах
  1. Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын амьтны тоо толгойг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тусгай зориулалтаар 2024 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хангайн бүсэд цаг уурын радарын станц байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Зорилт шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Үндэсний стратеги төлөвлөгөө батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  9. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.