Jury

Гуравдугаар бүлэг. Засгийн газар, түүний бүтэц

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль 18⁴ дугаар зүйл. Засгийн газрын агентлаг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1993-05-06
Мөрдөж эхэлсэн
1993-05-06
Эх сурвалжаас татсан
2026-11-19

/Энэ зүйлийн дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.Засгийн газар нь үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно.

2.Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Агентлагийг татан буулгасан нь агентлагийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Агентлагийн даргыг улируулан томилж болно.

Тайлбар: Агентлагийн даргын бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол дараагийн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх даргын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Хуульд тусгайлан заасан бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг нэг дэд даргатай байна. Агентлагийн дэд даргыг хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.Агентлагийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

/Энэ зүйлийн дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Агентлаг байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Агентлаг байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Агентлаг байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Засгийн газрын агентлагийг өөрчлөн байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Ургамал хамгааллын газар байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 11Хураах
  1. Төмөр замын газар байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоолд өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Шүүхийн шинжилгээний үндэсний төв байгуулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.