Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хуулийн этгээд. Нэгдүгээр дэд бүлэг. Нийтлэг үндэслэл

Иргэний хууль 25 дугаар зүйл. Хуулийн этгээд

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

25.1.Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.

25.2.Хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно.

25.3.Хуулийн этгээд нь нийтийн, хувийн, холимог өмчийн байна.

25.4.Хуульд өөрөөр заагаагүй бол хэд хэдэн хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа зохицуулах зорилгоор нэгдэж болох бөгөөд нэгдлийн оролцогчид хуулийн этгээдийн эрхээ хадгална.

25.5.Хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Дээд шүүхийн зарим тайлбаруудыг хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    Заалт9

  3. Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт2

  4. Малын генетик нөөцийн тухай хууль

    Заалт4.1.13

  5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль

    Заалт4.1.1

  6. Шинжлэх ухаан, технологийн тухай хууль

    Заалт18.9

Бүгдийг харах · 9Хураах
  1. Шинжлэх ухаан, технологийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт11.9

  2. ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээний загвар, Төрийн өмчийн эд хөрөнгө хөлслөх гэрээний загвар/ -Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт3.1.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.