Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Шинжлэх ухаан, технологийн тухай хууль

Шинжлэх ухаан, технологийн тухай хууль нь 2024-05-16-нд батлагдсан, 38 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-05-01.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-12
Албан ёсны нэр
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

Агуулга

38 зүйл

Гуравдугаар бүлэг Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт

14 зүйл
  1. 8 дугаар зүйлШинжлэх ухаан, технологийн удирдлагын тогтолцоо
  2. 9 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын бүрэн эрх
  3. 10 дугаар зүйлМонгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
  4. 11 дүгээр зүйлШинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хороо
  5. 12 дугаар зүйлШинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг хэрэгжүүлэх
  6. 13 дугаар зүйлЯамны шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл
  7. 14 дүгээр зүйлАймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөл
  8. 15 дугаар зүйлШинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
  9. 16 дугаар зүйлШинжлэх ухааны Академи
  10. 17 дугаар зүйлҮндэсний шинжлэх ухаан, технологийн сан
  11. 18 дугаар зүйлЭрдэм шинжилгээний байгууллага
  12. 19 дүгээр зүйлЭрдэм шинжилгээний байгууллагыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах
  13. 19¹ дүгээр зүйлЭрдэм шинжилгээ, судалгааны ажлын ил тод байдал
  14. 20 дугаар зүйлЭрдэм шинжилгээний байгууллага, ажилтны нийтлэг эрх, үүрэг

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго, зорилт

1.1.Энэ хуулийн зорилго нь мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийн чиг баримжаа бүхий шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

1.2.Энэ хуулийн зорилт нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, санхүүжилтийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Шинжлэх ухаан технологийн тухай хууль тогтоомж

2.1.Шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.