Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хуулийн этгээд. Нэгдүгээр дэд бүлэг. Нийтлэг үндэслэл

Иргэний хууль 27 дугаар зүйл. Хуулийн этгээдийн нэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

27.1.Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна.

27.2.Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна.

27.3.Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.

27.4.Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 497 дугаар зүйлд заасан журмын дагуу арилгана.

27.5.Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.

27.6.Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль

    Заалт4.1.213.3

  2. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Үндсэн хуулийн цэцийн тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт14.2

  6. Төрийн өмчит хуулийн этгээдийн нэрийг өөрчлөх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.