Jury

Нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл

Малын генетик нөөцийн тухай хууль 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-14
Мөрдөж эхэлсэн
2018-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."мал" гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг;

4.1.2."тэжээвэр амьтан" гэж ашиг шимийг нь ашиглах болон бусад хэрэгцээнд зориулан гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг;

4.1.3."малын генетик нөөц" гэж мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн болон тэдгээртэй хамааралтай уламжлалт мэдлэгийг;

4.1.4."малын үржүүлгийн бүтээгдэхүүн" гэж малын удамшлын мэдээлэл агуулсан ДНХ, РНХ, биеийн эс, өндгөн эс, үр, хөврөл, сорьц болон бусад бүрэлдэхүүнийг;

4.1.5."уламжлалт мэдлэг" гэж малын генетик нөөцийг ашиглах явцад өвлөгдөн уламжлагдаж ирсэн арга, аман болон бичгэн хэлбэрийн мэдээлэл, дадал заншлыг;

4.1.6."малын генетик нөөцийн төлөв байдал" гэж үнэлгээний үндсэн дээр тогтоосон малын генетик нөөцийн төрөл, зүйл, үүлдэр, омог, тоо хэмжээ, чанар, хүрэлцээ, хангамж, тэдгээрийн хувьсал, өөрчлөлтийг;

4.1.7."цөм сүрэг" гэж тухайн үүлдэр, омгоос ашиг шимийн хэмжээ, чанараар давуу хэсгийг сонгон үржүүлж байгаа сүрэг малыг;

4.1.8."малын генийн сан" гэж тусгай орчинд хадгалагдаж байгаа малын үржүүлгийн бүтээгдэхүүний сорьц, дээж, цуглуулгыг;

4.1.9."гойд ашиг шимт мал" гэж үүлдэр, омгийн мал сүргээс үржил, ашиг шимийн нэг буюу хэд хэдэн чанараар онцлог давуу болох нь баталгаажсан малыг;

4.1.10."малын генетик нөөцийг ашиглах" гэж малын генетик нөөцийн ашигт шинж чанарыг хөгжүүлж, үр шим, ашгийг нь хүртэх үйл ажиллагааг;

4.1.11."малчин" гэж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.14-д заасныг;

4.1.12.“мал бүхий этгээд” гэж Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 3.1.3-т заасныг;
/Энэ заалтад 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.13."хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 25.1-д заасныг.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Малын тоо толгойн албан татварын тухай хууль

    Заалт3.1.1

  2. Малчны тухай хууль

    Заалт3.1.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.