Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-11-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг;

4.1.2."хуулийн этгээдийн нэр" гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг;

4.1.3."хуулийн этгээдийн улсын бүртгэл" /цаашид "улсын бүртгэл" гэх/ гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.3-т заасныг;

4.1.4."хуулийн этгээдийн хувийн хэрэг" гэж улсын бүртгэлийн мэдээллийн санд цаасан болон цахим хэлбэрээр байгаа, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн бүрдлийг;

4.1.5."үүсгэн байгуулах баримт бичиг" гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг;

4.1.6."хуулийн этгээдийн мэдээлэл" гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг;

4.1.7."улсын бүртгэлийн байгууллага" гэж энэ хуульд заасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтныг;

4.1.8."улсын бүртгэлийн мэдээллийн сан" гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангийн бүрдлийг;

4.1.9."бүртгэлийн цахим хэлбэр" гэж цахим сүлжээгээр дамжуулан улсын бүртгэлийн байгууллагад хандаж улсын бүртгэл хийлгэхийг;

4.1.10."улсын бүртгэлийн гэрчилгээ" гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цаасан болон цахим хэлбэрээр олгох баримт бичгийг;

4.1.11."эцсийн өмчлөгч" гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг, төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компанийн хувьд тухайн компанийн төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээдийг.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Боловсролын ерөнхий хууль

    Заалт18.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.