Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Малын генетик нөөцийн тухай хууль

Малын генетик нөөцийн тухай хууль нь 2017-12-14-нд батлагдсан, 21 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 11 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-14
Мөрдөж эхэлсэн
2018-06-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ

Агуулга

21 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь мал болон ашиг шимийг нь ашигладаг тэжээвэр амьтан /цаашид "мал" гэх/-ны генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Малын генетик нөөцийн хууль тогтоомж

2.1.Монгол Улсын малын генетик нөөцийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Генетик нөөцийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн хамрах хүрээ

3.1.Энэ хууль нь Монгол Улсад үржүүлж байгаа мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн болон тэдгээртэй холбогдох уламжлалт мэдлэгт хамааралтай харилцаанд үйлчилнэ.

3.2.Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг бүртгэх, түгээн дэлгэрүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэхээс бусад уламжлалт мэдлэгтэй холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.