Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Газрын хэвлийн тухай хууль 12 дугаар зүйл. Геологийн судалгаа хийхэд зориулан ашиглуулахаар газрын хэвлийг олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1988-11-29
Мөрдөж эхэлсэн
1988-11-29
Эх сурвалжаас татсан
2026-10-15

1.Геологийн судалгаа хийх /геологийн тогтоц, ашигт малтмалын байршлын зүй тогтлыг судлан ордыг илрүүлж үнэлгээ өгөх, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийг ашиглах, уул-техникийн болон шаардлагатай бусад нөхцөлийг тодруулах зэрэг/-эд зориулан ашиглуулахаар газрын хэвлийг олгох асуудлыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

2.Геологийн судалгаа хийгч нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаагаа явуулах тухайгаа сум, дүүргийн Засаг даргад бүртгүүлсний дараа ажлаа эхэлнэ.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.