Jury

Гуравдугаар бүлэг. Ашигт малтмалыг олборлох, эрдэс түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиох, тэдгээрийг барих, ашиглалтад оруулах

Газрын хэвлийн тухай хууль 29 дүгээр зүйл. Эрдэс түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиоход тавих үндсэн шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1988-11-29
Мөрдөж эхэлсэн
1988-11-29
Эх сурвалжаас татсан
2026-10-15

1.Эрдэс түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл энэ хуулийн 28 дугаар зүйлийн 7-д зааснаас гадна дор дурдсан шаардлагыг хангасан байвал зохино:

1/олборлосон эрдэс түүхий эдээс үйлдвэрийн ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсгийг иж бүрэн, бүрэн гүйцэд ялган авч чадахуйц технологи хэрэглэх;

2/боловсруулалтын хаягдлыг бүрэн гүйцэд ашиглах;

3/ашигтай бүрэлдэхүүн хэсгийг агуулсан бөгөөд ашиглаагүй байгаа үйлдвэрлэлийн хаягдлыг бүртгэх, хадгалж хамгаалах.

2.Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглалтад оруулахдаа энэ зүйлийн холбогдох заалт болон энэ хуулийн 20 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байвал зохино.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.