Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Газрын хэвлийн тухай хууль 6 дугаар зүйл. Газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи үйл ажиллагааг төрөөс удирдах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1988-11-29
Мөрдөж эхэлсэн
1988-11-29
Эх сурвалжаас татсан
2026-10-15

1.Улсын Их Хурал газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг тодорхойлох;

2/газрын хэвлийн улсын нэгдмэл санг захиран зарцуулах бодлогын үндсийг тодорхойлж, чиглэлийг тогтоох;

3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

2.Засгийн газар газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах;

2/газрын хэвлийг ашиглах, хамгаалах техникийн нэгдсэн бодлогыг тодорхойлох;

3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

3.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

2/газрын хэвлийн баялаг, эрдэс түүхий эдийг зохистой ашиглах бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх;

3/газрын хэвлийг ашиглах, геологийн судалгаа хийх үйл ажиллагаанд төрийн хяналтыг хэрэгжүүлэх;

4/ердийн ашигт малтмалаас бусад ашигт малтмалын орд ашиглахад зориулан аж ахуйн нэгж, байгууллагад зохих хууль тогтоомжийн дагуу уурхайн эдэлбэр олгох;

5/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, газрын хэвлийг ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар хэрэгжүүлэхэд төрийн хяналт тавих;

2/газрын хэвлийг зохистой ашиглуулах, хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Аргачлал батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. НАЛАЙХЫН НҮҮРСИЙГ ХУВИАРАА АШИГЛАЖ БАЙГАА ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-02-02-ны 43-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсоLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.