Jury

Хоёрдугаар бүлэг. Газрын хэвлийн геологийн судалгаа

Газрын хэвлийн тухай хууль 24 дүгээр зүйл. Эрдэс түүхий эдийн жишиг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1988-11-29
Мөрдөж эхэлсэн
1988-11-29
Эх сурвалжаас татсан
2026-10-15

1.Ордын үйлдвэрлэлийн үнэт чанарыг тодорхойлох, түүний ашигт малтмалын нөөцийг тооцохын тулд эрдэс түүхий эдийн жишгийг орд тус бүрээр тогтооно. Энэхүү жишиг нь ашигт малтмалын хэмжээ, чанар ордыг ашиглах уул-геологийн болон бусад нөхцөлд тавих эдийн засгийн үндэслэл бүхий шаардлагын цогц байвал зохино.

2.Эрдэс түүхий эдийн жишгийг үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, түүнчлэн тэдгээрт байгаа үнэт бүрэлдэхүүн хэсгийг бүрэн гүйцэд ашиглахаар тооцож боловсруулан батлуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.