Jury

Аравдугаар бүлэг. Газрын хэвлийг ашиглах асуудлаар гарсан маргааныг хянан шийдвэрлэх

Газрын хэвлийн тухай хууль 56 дугаар зүйл. Маргааныг хянан шийдвэрлэх харьяалал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1988-11-29
Мөрдөж эхэлсэн
1988-11-29
Эх сурвалжаас татсан
2026-10-15

1.Газрын хэвлийг ашиглах асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хооронд гарсан маргааныг дор дурдсан харьяаллын дагуу хянан шийдвэрлэнэ:

1/нутаг дэвсгэрт нь ердийн ашигт малтмалыг олборлох зориулалтаар газрын хэвлийг ашиглах талаар болон энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг аймаг, нийслэлийн Засаг дарга;

2/ердийн ашигт малтмалаас бусад ашигт малтмалын ордыг ашиглах, түүнчлэн ашигт малтмалыг олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийг ашиглах асуудлаар гарсан маргааныг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

3/газрын хэвлийд геологийн судалгаа хийх асуудлаар гарсан маргааныг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.

2.Газрын хэвлийг ашиглах асуудлаар гарсан эд хөрөнгийн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.