Jury

Дөрөвдүгээр бүлэг. Газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглах

Газрын хэвлийн тухай хууль 32 дугаар зүйл. Газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглахад тавих үндсэн шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1988-11-29
Мөрдөж эхэлсэн
1988-11-29
Эх сурвалжаас татсан
2026-10-15

/Энэ зүйлийн гарчгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглахдаа дараахь үндсэн шаардлагыг хангасан байвал зохино:

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

1/үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, түүний үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсгийг үр ашигтай иж бүрэн, бүрэн гүйцэд олборлох аргыг хэрэглэх;

2/ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, ордын зөвхөн баялаг хэсгийг нь сорчлон олборлохгүй байх;

3/ашигт малтмалын ордод хийвэл зохих гүйцээх болон ашиглалтын хайгуул, геологийн бусад ажил, түүнчлэн ашиглалтын геологи, маркшейдерийн ажлыг бүрэн гүйцэтгэж, техникийн зохих баримт бичгийг гүйцэд хөтлөх;

4/ашигт малтмалын нөөцийн байдал, хөдөлгөөн, хаягдал, бохирдлыг тооцож байх;

5/уулын ажлын явцад ашиглаж байгаа болон түүнтэй зэрэгцэн оршиж байгаа ордыг гэмтээхгүй байх, нөөцөд үлдээсэн ашигт малтмалыг хадгалж хамгаалах;

6/үйлдвэрлэлийн явцад дайвраар олборлосон бөгөөд ашиглаагүй байгаа ашигт малтмал, ашигтай бүрэлдэхүүн хэсгийг агуулсан үйлдвэрлэлийн хаягдлыг бүртгэх, хадгалах;

7/уулын малталтын чулуулаг, үржил шимтэй хөрс, үйлдвэрлэлийн хаягдлыг зөв зохистой ашиглах байршуулах;

8/ажиллагчид болон хүн амын аюулгүй байдлыг хангах, газрын хэвлий, байгаль орчны бусад объект, барилга байгууламжийг хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул ослын үр дагаврыг арилгах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, ордыг ашиглаж дууссаны дараа тогтоосон журмын дагуу дарах буюу улс ардын аж ахуйн хэрэгцээнд цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль

    Заалт25.6

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.