Jury

Есдүгээр бүлэг. Газрын хэвлийн ашиглалт, хамгаалалт геологийн судалгааны ажилд тавих хяналт

Газрын хэвлийн тухай хууль 54 дүгээр зүйл. Газрын хэвлийн геологийн судалгаанд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1988-11-29
Мөрдөж эхэлсэн
1988-11-29
Эх сурвалжаас татсан
2026-10-15

1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь газрын хэвлийн геологийн судалгааны чиглэл, арга зүй, иж бүрэн байдал, чанарт хяналт тавина.

2.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь геологийн судалгаатай холбогдуулан дараахь эрх эдэлнэ:

1/газрын хэвлийд геологийн судалгаа хийх үед гарсан зөрчил, дутагдлыг арилгах талаар заавал биелүүлэх шаардлагыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад тавьж, биелэлтийг нь хангуулах;

2/газрын хэвлийн геологийн судалгаа нь баталсан зураг төсөлд тохироогүй буюу түүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, түүнчлэн энэ ажлыг хийх журам, хэм хэмжээг зөрчсөн байвал түүнийг зогсоох.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Засгийн газар нь газрын хэвлийд геологийн судалгаа хийх хэм хэмжээг зөрчихөөс сэргийлэх, зөрчлийг таслан зогсоохтой холбогдсон бусад журам тогтоож болно.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.