17.1.Улсын болон иргэний нисэхийн зориулалтаар хамтран ашиглах аэродром нь иргэний нисэхийн аэродромд тавигдах шаардлагыг хангасан байна.
17.2.Улсын болон иргэний нисэхийн аэродромыг хамтран ашиглах харилцааг батлан хамгаалах болон иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан журмаар зохицуулна.