15.1.Улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын шийдвэрээр Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ.
15.2.Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг батлан хамгаалах болон иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан журмаар зохицуулна.
15.3.Энэ хуулийн 14.1.4, 14.1.5, 14.1.6, 14.1.7, 14.1.8-д заасан нислэгийн хөдөлгөөнийг Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулна.