Jury

Хоёрдугаар бүлэг. Тэтгэвэр, тэтгэмж, шимтгэлийн төлбөр

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль 4¹ дүгээр зүйл. Суурь тэтгэвэр олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

4¹.1.Энэ хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн тэтгэвэр авагчид мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.8-д заасан суурь тэтгэвэр олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар баталсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ нэмэлт өөрчлөлт оруулсан /

4¹.2.Энэ хуулийн 4¹.1 дэх хэсэгт заасан тэтгэвэр авагчид суурь тэтгэвэр олгох харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.