Jury

Хоёрдугаар бүлэг. Тэтгэвэр, тэтгэмж, шимтгэлийн төлбөр

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль 6 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр олгох хугацаа, тэтгэврийг нөхөн олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

6.1.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барсан бол нас барсны дараагийн сар дуустал олгоно.

6.2.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар тогтоолгож чадаагүй байсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсаныг нөхөн тогтоосон бол 6 хүртэлх сарын тэтгэврийг нөхөн олгож болно.

6.3.Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хугацаа дууссанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаанаар тэтгэвэр авагч хөдөлмөрийн чадвараа алдсан хувь, хугацааг нөхөн сунгуулсан бол түүний 2 хүртэлх сарын тэтгэврийг нөхөн олгоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.