Jury

Хоёрдугаар бүлэг. Тэтгэвэр, тэтгэмж, шимтгэлийн төлбөр

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль 4 дүгээр зүйл. Даатгуулагчид олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, ажил олгогчид үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

4.1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ:

4.1.1.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр;

4.1.2.тэжээгчээ алдсаны тэтгэвэр;

4.1.3.хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;

4.1.4.нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж;

4.1.5.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөр;

4.1.6.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөр;

4.1.7.даатгуулагчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн сэргээн засах зардлын төлбөр;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

4.1.8.ажил олгогчид үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.