/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль нь 2023-07-07-нд батлагдсан, 30 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2027-01-01.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2023-07-07
- Мөрдөж эхэлсэн
- 2024-01-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-19
- Албан ёсны нэр
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ
Оршил
Агуулга
30 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
2 зүйлХоёрдугаар бүлэг Тэтгэврийн төрөл
2 зүйлГуравдугаар бүлэг Өндөр насны тэтгэвэр
6 зүйлДөрөвдүгээр бүлэг Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр
5 зүйл- 11 дүгээр зүйлХөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх
- 12 дугаар зүйлХөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох
- 13 дугаар зүйлХөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээ
- 14 дүгээр зүйлХөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр олгох хугацаа
- 15 дугаар зүйлХөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн тогтоож, тэтгэврийг нөхөн олгох
Тавдугаар бүлэг Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
4 зүйлЗургадугаар бүлэг Тэтгэвэр тогтоох, олгох
8 зүйл- 20 дугаар зүйлТэтгэвэр тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох
- 21 дүгээр зүйлТэтгэврийн доод хэмжээ
- 22 дугаар зүйлТэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацаа
- 23 дугаар зүйлТэтгэвэр олгох
- 24 дүгээр зүйлТэтгэвэр олголтыг түдгэлзүүлэх, зогсоох, сэргээх
- 25 дугаар зүйлТэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох, олгох
- 26 дугаар зүйлТэтгэврээс суутгал хийх
- 27 дугаар зүйлТэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
2.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1."тэтгэвэр" гэж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.13-т заасныг;
2.1.2."тэтгэвэр бодох нэрийн дансны арга" гэж даатгуулагчийн нэрийн дансанд бүртгэсэн нийт орлого, тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэлд үндэслэн сард олгох тэтгэврийн хэмжээг тооцохыг;
2.1.3."тэтгэвэр бодох цалинд үндэслэсэн арга" гэж даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээнд үндэслэн сард олгох тэтгэврийн хэмжээг тооцохыг;
2.1.4."тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл" гэж даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш тэтгэвэр авах дундаж хугацааг;
2.1.5."хүндэтгэн үзэх шалтгаан" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасныг;
2.1.6."цэргийн алба хаасан хугацаа" гэж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг.
2.1.7."өндөр насны тэтгэврийн ердийн нас" гэж тухайн даатгуулагчийн төрсөн онд харгалзах өндөр насны тэтгэврийн насыг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2.1.8."суурь тэтгэвэр" гэж энэ хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон 10-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авагч ахмад настанд авч байгаа тэтгэврийн хэмжээнээс нь хамааруулан тооцож улсын төсвөөс сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2.1.9."хуримтлалын тэтгэвэр" гэж энэ хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон өндөр насны тэтгэвэр авагч, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид түүний тэтгэврийн мөнгөн хуримтлалаас сар бүр, эсхүл нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.