Jury

Зургадугаар бүлэг. Тэтгэвэр тогтоох, олгох

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль 25 дугаар зүйл. Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох, олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

25.1.Тэтгэврийн хэмжээг дараах тохиолдолд өөрчлөн тогтооно:

25.1.1.тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол;

25.1.2.тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол;

25.1.3.хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд өөрчлөлт орсон бол;

25.1.4.нас барсан тэжээгчийн асрамжид байсан гэр бүлийн гишүүний тоонд өөрчлөлт орсон бол;

25.1.5.тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан 19 нас хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдох эрх дахин үүссэн бол.

25.2.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн бол тогтоосон өндөр насны тэтгэврийн хэмжээ нь өмнө авч байсан хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээнээс багагүй байна.

25.3.Тэтгэвэр авагч нь энэ хуулийн 25.1.3, 25.1.4-т заасан өөрчлөлтийг нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.