Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль 2 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

2.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1."тэтгэвэр" гэж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.13-т заасныг;

2.1.2."тэтгэвэр бодох нэрийн дансны арга" гэж даатгуулагчийн нэрийн дансанд бүртгэсэн нийт орлого, тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэлд үндэслэн сард олгох тэтгэврийн хэмжээг тооцохыг;

2.1.3."тэтгэвэр бодох цалинд үндэслэсэн арга" гэж даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээнд үндэслэн сард олгох тэтгэврийн хэмжээг тооцохыг;

2.1.4."тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл" гэж даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш тэтгэвэр авах дундаж хугацааг;

2.1.5."хүндэтгэн үзэх шалтгаан" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасныг;

2.1.6."цэргийн алба хаасан хугацаа" гэж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг.

2.1.7."өндөр насны тэтгэврийн ердийн нас" гэж тухайн даатгуулагчийн төрсөн онд харгалзах өндөр насны тэтгэврийн насыг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.1.8."суурь тэтгэвэр" гэж энэ хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон 10-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авагч ахмад настанд авч байгаа тэтгэврийн хэмжээнээс нь хамааруулан тооцож улсын төсвөөс сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.1.9."хуримтлалын тэтгэвэр" гэж энэ хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон өндөр насны тэтгэвэр авагч, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид түүний тэтгэврийн мөнгөн хуримтлалаас сар бүр, эсхүл нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль

    Заалт4

  2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    Заалт2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.